top of page

Манай компани 2011 оноос автозамын барилгын чиглэлээр байгуулагдаж өдгөө гадаад, Монгол инженерүүдээс бүрдсэн нийт 50 орчим ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Байгуулагдсанаасаа хойш 15 жилийн турш зам барилгын нийт 12 төслийг амжилттайгаар дуусгаж улсын коммист хүлээлгэн өгсөн юм. Бидний үйл ажиллагаа өргөжин тэлж авто зам, төмөр зам, гүүр, хиймэл байгууламжийн барилга угсралтын ажил гүйцэтгэж байна.

Манай компанийн зам барилгын ажлын төслийг хүлээлгэн өгсөн үнэлгээ нь 100%-д хүрч, дуусгасан төслийн чанарын үнэлгээ нь 90%-иас дээш байж, барилгын салбар болон холбогдох эрх бүхий байгууллагын олон шагнал хүртэж, шилдэг аж ахуй нэгжийн нэр хүндийг бүрдүүлж чадсан юм.

Бид чанартай автозам хүлээлгэж өгөх, ажлын байрны тоог нэмэгдүүлэх, бусад салбарт хүч үзэх, ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчинг бүрдүүлж, орчин үеийн техник технологийг мэргэшсэн боловсон хүчин бэлдэж ур чадвар, хүсэл тэмүүлэлтэй хослуулан Монгол Улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөнд хувь нэмрээ оруулан Монгол улсын шилдэг компани болох зорилго тавин ажиллаж байна.

bottom of page