Бидний тухай

“Эн Ди Ти Кэй” ХХК нь 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “Өвөр Монголын Дэ Тиан үйлдвэр, худалдаа групп” ХХК-ийн 100% хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан. Компанийн үйл ажиллагааны чиглэл нь авто зам, замын байгууламж барих, засварлах болон улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага болно. “Өвөр Монголын Дэ Тиан үйлдвэр, худалдаа групп” ХХК нь авто зам, гүүрийн барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ 5000тн багтаамжтай битумын агуулахтай. Мөн WLB25, WLB30, WLB35, WLB40 зөөврийн асфальтбетон үйлдвэр, LB1000, LB1500, LB2000, LB3000, LB4000 маркын том оврын асфальтбетон үйлдвэр, WDB400, WDB500, WDB600, WDB700 маркын base course үйлдвэр /хайрган болон цементээр бэхжүүлсэн суурь/, Бетон зуурмагийн үйлдвэр, хайрга дайрганы үйлдвэр, эмульсын үйлдвэр (шингэн битум) зэргийг үйлдвэрлэн худалдаалах үйл ажиллагаа явуулдаг. “Өвөр Монголын Дэ Тиан үйлдвэр, худалдаа групп” ХХК нь Монгол улс БНХАУ хоёр улс хоорондын тээвэр хөгжүүлэх төслийн хүрээнд 2008-2010 онд Өмнөговь аймгийн Шивээ хүрэнгийн Чин Хуа Мак компанийн 60 км хатуу хучилттай авто замын төсөлд шалгарч асфальт хучилтын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэсэн. “Эн Ди Ти Кэй” ХХК нь 2014 он 5 дугаар сард Налайх дүүрэгт 40000 м2 газар үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмших гэрчилгээ авсан ба уг газарт SBS сайжруулсан битум, өнгөт битум, битумыг шингэнээр нь хадгалах 5000тн багтаамж бүхийшингэн битум хадгалах агуулах, мөн жилд 60000тн үйлдвэрлэх хүчин чадал бүхий халуун болон хүйтэн асфальтбетон үйлдвэр, /base course/ буталсан чулуун суурийн үйлдвэр, эмульсын үйлдвэрүүдийг байгуулахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна. 2015 онд Хонгран Сфеко ХХК-ийн Цэцэрлэгт хороолол төслийн 0.3 км асфальтбетон хучилттай авто замын барилгын ажил мөн Дорноговь аймгийн Сайншанд хотод 0.5 км асфальтбетон хучилттай авто замын барилгын ажлыг гүйцэтгэсэн. 2015 оны 10 дугаар сарын 15-аас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын дэд бүтцийг сайжруулах төслийн хүрээнд БНХАУ-ын хөнгөлттэй зээлээр хийгдэж буй CHINA CAMC ENGINEERING CO.,LTD-ын туслан гүйцэтгэгчээр ажиллан дээрх ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэн 2017 оны 7дугаар сарын 3-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн ба 2017оны 5дугаар сарын 12-нд тендерт шалгарч Замын-Үүд сумын “Эрх Чөлөөний Гудамж” -ны 200 метр авто замыг асфальтетон хучилттай болгон шинэчлэх ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч ажлын туршлага чадамжаа нэмэгдүүлсээр байна. 2017оны 08 дугаар сарын 3 өдрөөс эхлэн Дорноговь аймгийн Сайншанд сумын төвийн хатуу хучилттай 7.6 км авто замыг асфальтбетон хучилттай болгон шинэчлэх ажлыг хийж дуусгаад байгаа бөгөөд үргэлжлүүлэн Сайншанд Салхин парк төслийн 10,887км авто зам болон тус суманд 2.3км, 1.18км авто замуудын шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэсэн. Мөн Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах нефтийн үйлдвэрийг Сайншанд хоттой холбох 2 түвшний уулзварын авто зам, туннелийн барилгын ажлыг гүйцэтгэсэн. Мөн 2018 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд цементрээр бэхжүүлсэн суурийн хольцын үйлдвэр болон халуун асфальтбетон хольцын үйлдвэр шинээр ашиглалтанд оруулсан болно. Энэхүү халуун асфальтбетон хольцын үйлдвэрээ түшиг лэн хүйтэн асфальтбетон хольцын цехыг 2019 оны 7 дугаар сарын 01-ны дотор ашиглалтанд оруулахаар бэлтгэл ажилаа ханган ажиллаж байна. Манай компанийн зам барилгын ажлын төслийг хүлээлгэн өгсөн үнэлгээ нь 100%-д хүрч, дуусгасан төслийн чанарын үнэлгээ нь 90%-иас дээш байж, барилгын салбар болон холбогдох эрх бүхий байгууллагын шагнал хүртэж, 2018 оны 4 сарын 1 9-нд манай компанийн ерөнхий захирал Zhang Yutian нь Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит Найрмадал шагналаар шагнагдан шилдэг аж ахуй нэгжийн нэр хүндийг бүрдүүлж чадсан. Манай компани нь аюулгүйн үйлдвэрлэлд анхаарч, чанар болон итгэлцлэлийн үндсэн дээр үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг батлах, байнга тухайн салбарын шилдэг аж ахуй нэгж болох, компанийхаа зах зээлийн өрсөлдөх хүчээ нэмэгдүүлэх зэрэг зорилт тавин ажиллаж байна. Манай компанийн хөрөнгө санхүү, хүний нөөц, машин механизм, техник тоног төхөөрөмж, лабораторийн багаж хэрэгсэл зэрэг шаардлагатай бүхий л нөөц бололцоо бүрэн хангагдсан бөгөөд тендерт шалгарсан тохиолдолд замын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэхэд бэлэн байна.